Robux шимтгэлийн тооцоолуур

Roblox нь Game Pass зарахад 30% шимтгэл авдаг. Хэдэн Robux авмаар байгаагаа бичээрэй — тавих ёстой pass-ийн үнийг бид тооцоод өгье.

Хэдэн Robux авмаар байна?

Хүсэж байгаа Robux-ийн дүнгээ бичээрэй — Roblox-ийн 30% шимтгэлийг нөхөхөд тавих ёстой Game Pass-ийн үнийг тооцоод өгье.

Тавих ёстой Game Pass-ийн үнэ

—

Түгээмэл дүнгийн хүснэгт

Авахыг хүсэж буй Robux-ийн дүнгээр тавих pass-ийн үнэ, Roblox-ийн шимтгэл.

Авах RobuxPass-ийн үнэШимтгэл (30%)
80 R$114 R$34 R$
100 R$143 R$43 R$
200 R$286 R$86 R$
400 R$571 R$171 R$
500 R$714 R$214 R$
800 R$1,143 R$343 R$
1,000 R$1,429 R$429 R$
2,000 R$2,857 R$857 R$
5,000 R$7,143 R$2,143 R$
10,000 R$14,286 R$4,286 R$
Robux авах

Яагаад шууд 30% нэмэх хэрэггүй вэ?

Roblox нь шимтгэлийг таны дүн дээр биш, гаргах үнийн дээр боддог. Жишээ нь 1,000 R$ авмаар байгаа бол 30% нэмээд 1,300 R$ үнэтэй pass тавихад шимтгэл хасагдаад 910 R$ л ордог — 90 R$ дутуу. Үүнийг зөв тооцохдоо 1,000 ÷ 0.7 = 1,429 R$ гэж гаргаж, тэр үнийг pass дээрээ тавьдаг.

Гараар тооцоолох бол

1,000 R$ авахыг хүсэж байна гэж бодъё. 1,000 ÷ 0.7 = 1,428.57 → бүхэл тоо болгож 1,429 R$ үнэ тавина. Дараа нь 1,429 × 0.7 = 1,000.3 буюу шимтгэл хасагдаад танд 1,000 R$ бүрэн орох болно.

RobuxShop-оор авбал?

Манайд авахдаа өөрөө шимтгэл тооцох шаардлагагүй — Roblox-ийн 30% шимтгэлийг бид үнэндээ аль хэдийн нэмчихсэн. Танд зөвхөн Roblox никнейм байхад л хангалттай: Robux шууд дансанд автоматаар ордог.