Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сар
Robux болон Super Pass худалдан авахад дараах нөхцөл үйлчилнэ.
1. Үйлчилгээ
- Robux-ийг таны үүсгэсэн Game Pass-ыг худалдаж авах замаар хүргэнэ.
- Super Pass-ыг таны эсвэл таны заасан найзын никнейм рүү бэлэг хэлбэрээр хүргэнэ.
2. Үнэ ба төлбөр
- Үнийг төгрөгөөр, сайтад заасан ханшаар тооцно.
- Төлбөрийг QPay болон банкны аппаар төлнө. Төлбөр баталгаажсаны дараа захиалга боловсруулагдана.
- Төлөгдөөгүй захиалга хугацаа дуусахад автоматаар цуцлагдана.
3. Хүргэлтийн хугацаа
- Robux: ихэвчлэн хэдэн минутын дотор автоматаар.
- Roblox-ийн дүрмээр Game Pass-аар орсон Robux 5-7 хоногийн дараа (pending) таны балансад орно.
- Super Pass: админ гараар хүргэх тул ажлын цагаар ихэвчлэн 1-24 цагийн дотор.
4. Хориглох зүйл
- Хулгайн эсвэл бусдын төлбөрийн хэрэгсэл ашиглах.
- Системд халдах, хуурамч захиалга үүсгэх.
Асуулт байвал [email protected] хаягаар эсвэл сайтын чатаар холбогдоно уу.